Залуус Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-15 20:19:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Хөвсгөл аймагт ажиллах үеэр Хотгойдын баатар Б.Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Нэр дэвшигч С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар намын гишүүд дэмжигчидтэйгээ аймгийн хөгжимт драмын театрт уулзалт хийж  мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа санал хураалт болж 173 залуус оролцлоо. Саналын хайрцагийг битүүмжлэн Улаанбаатар хотод энэ сарын 22-нд нэгдсэн журмаар тоолж, ялагчийг тодруулна гэдгийг хэлж байлаа. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны даргаар Ц.Түмэнбаярыг сонгож, 15 тэргүүлэгчийг шинэчлэн сонгож залуусын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн цаашдын арга хэмжээндээ тусгахаар боллоо. Ялангуяа орон нутагт залууст ажлын байр байхгүй, төсөл хөтөлбөрт хамрагдах гэхээр барьцаа хөрөнгө шаарддаг зэргийг хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ