Хүрэл зэвсгийн үеийн сонирхолтой шилмэл олдворуудыг цуглуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Ховд /МОНЦАМЭ/Ховд аймгийн Музей Ховд их сургууль, Манхан сумын соёлын төвийн музей, Ховд их сургуулийн багш Ч.Мөнхбаяр(Ph.D), Манхан сумын сургуулийн багш Ч.Энхтөр нар хамтарсан “Тэнгэрийн зэв” Монгол Алтайн хүрэл зэвсгийн шилмэл олдворуудын цуглуулгаар үзэсгэлэн зохион байгуулжээ.
Үүнд хүрэл болон төмөр зэв 229 ширхэг, хүрэл хутга 20 ширхэг, хүрэл хазаар эмээлийн товруу даруулга 17 ширхэг, хүрэл амгай таван ширхэг, хүрэл бүсний арал нэг ширхэг, хүрэл бүсний чимэглэл зургаан ширхэг, олом ширэмний арал хоёр ширхэг, хүрэл хуруувч хоёр ширхэг, хүрэл бөгж нэг ширхэг, хүрэл ээмэг нэг ширхэг, хүрэл хүзүүний зүүлтний чимэг гурван ширхэг, хүрэл чимэглэл эдлэл 21 ширхэг, хүрэл сүх, хүрэл оольэг, хүрэл шүтээний онго, хүрэл шөвөг болон бусад олдворуудыг дэлгэн олны хүртээл болгожээ.
Онцлох олдворуудаас танилцуулахад Ховд аймгийн Алтай сумаас олдсон Хүн дүрст хүрэл онго МЭӨ IX-VII зуун, Увс аймгийн Өмнөговь сумын Бор хавцлаас олдсон Навчин хэлбэртэй зуулгат зэв МЭӨ XVI-XIVзуун, Ховд аймгийн Дарви сумаас олдсон Адууны дүрслэлтэй хүрэл бүсний арал зэрэг олдворуудыг нэрлэж болно. Үзэсгэлэнг нийт 300 орчим иргэд үзэж сонирхсон байна.

А.Бямбасүрэн