Сургалтад хамрагдагсад үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 16:30:13

Дорнод аймаг Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр энэ жил 14 сумын 56 өрхийг малжуулах төсөлд хамрууллаа. 

Бог малд шилжүүлснээр 3002 толгой малыг 235 сая төгрөгөөр худалдан авч дээрх өрхүүдэд хуваарилсан байна. 
Хөтөлбөрт хамрагдсан 56 өрхийн гэр бүлийн гишүүдэд  сүү цагаан идээний сургалтыг явуулжээ. 10 хоногийн хугацаатай уг сургалтыг “Мөнх оюуны холбоос” сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.
Сургалтад хамрагдагсад “Сүү боловсруулах ажлын байрны зохион байгуулалт”, “Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах”, “Хүн амын эрүүл хүнс зохистой хооллолт”, “Сүү сүүн бүтээгдэхүүний маркетинг судалгаа” зэрэг ур чадварыг эзэмшиж, онолоор үзсэнээ практикаар батлан 32 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн дэлгэж аймгийнхаа ард олонд сурталчлав.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ