Хангайн бүсийн Нийтийн аж ахуйн байгууллагуудын нөхөрсөг уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:27:12

2015 оны наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Архангай аймагт Хангайн бүсийн Нийтийн аж ахуйн байгууллагуудын спорт урлагийн нөхөрсөг уулзалт зохиогдлоо.

Уг арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн “Ундарга”, “Чандмань Баянхонгор”, “Булган Мээж”, “Дундговь ус”, “Чандмань бадрал”, “Онги ус суваг”, “ УСНАК” компаний баг тамирчид хүч чадал ур чадвараа сорьж бие бялдраа чийрэгжүүлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгалын үзэсгэлэнт газруудаар аялан алжаалаа тайлахын зэрэгцээ ажиллагсдын нөхөрлөл найрсаг харилцааг баталгаажуулан ажлын туршлага солилцжээ.

Гурав хоногийн турш явагдсан гар бөмбөг /холимог/, ширээний теннис, шатар дартс, үндэсний бөхийн спортын арга хэмжээ гоцлол болон хослол дуу, дэмбээ гэсэн төрлийн урлагийн бага наадам зохион байгуулалтын хувьд маш сайн боллоо гэж Монголын НАА-н холбооны тэргүүн Пүрэвжав өндөр үнэллээ.

Нийлбэр дүнгээр “Булган мээж” ХХК-ний баг шалгарч цом мөнгөн шагналаар шагнагдлаа. Дэд байрыг “ЧандманьБаянхонгор” баг хоёр жил дараалан эзэллээ.
Туршлага солилцох албан ёсны арга хэмжээ зохиогдоогүй боловч “Ундарга” ХХК-ний ерөнхий инженер самбаачлан спорт урлагийн багтаа хуучин ажил үүргийн чиглэлээр хуваагдан зохион байгуулагддаг байсныг өөрчлөн хамт олон тэнцүүхэн зургаан багт хуваарилан тоглуулсныг мэргэжил нэгт нөхөд нь олзуурхахын зэрэгцээ түүний ус дүүргэлт шугам угаалтын зардал тооцох аргачлалыг нэвтрүүлсэн арга барилыг ажилдаа тусгахаар болсон байна.
Тэрхийн цагаан нуур, Хоргын тогооны орчмын байгалийн хосгүй үзэсгэлэнт энэ газарт хаалтын ажиллагааны үер бороо, цас орохын зэрэгцээ халуун сэрүүн сүлбэлдэн бишрэмээр сайхан үзэгдэл нийт хүмүүсийн сэтгэлийн нандин утсыг хөглөж яруухан дурсамжийг үлдээлээ.

Дараа жилийн тэмцээнийг эх орны хоймор нутаг Хөвсгөл аймагт зохиохоор шийдвэрлэлээ.

Л.Булган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд