АНУ-тай дайтах тохиолдолд ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-20 17:30:46
БАНГКОК. /ТАСС/. Умард Солонгос, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд БНАСАУ-ын эрх баригчид ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэхгүй байна гэж Умард Солонгосоос Тайланд улсад суугаа элчин сайд Мун Сон Мо “The Nation” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Бидэнд ус төрөгчийн бөмбөг бий. Дайн гарвал бид тулалдахад бэлэн бөгөөд АНУ-ыг ялах нь даамжиггүй. АНУ-тай дайн эхлүүлэхийг хүсэхгүй байгаа хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийх боломжийг олж харахгүй байна” гэж Мун Сон Мо онцлон хэлсэн байна.

“Умард Солонгосыг бүрэн устгах болно гэж НҮБ-ын индрээс мэдэгдсэн АНУ-ын удирдагчтай бид яаж яриа хэлэлцээ хийх билээ? Энэ бол Умард Солонгосын 25 сая хүнийг хөнөөхийг хүсч байна гэсэн үг юм” гэж үзэж байгаагаа Мун Сон Мо мэдэгджээ.   
Э. Аянзаяа 


Холбоотой мэдээ