30 өрхийг өргөө цагаан гэртэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 13:23:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийтдээ 30 өрхийг өргөө цагаан гэртэй болгожээ.
Бид хамтдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, энэхүү хөтөлбөрт 2017 онд орон гэргүй 30 өрхөд иж бүрэн өргөө цагаан гэр өгөхөөр тусгасан юм.
Энэ удаад таван өрхөд гэрийг гардуулан өгснөөр нийт 30 өрх өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй боллоо.
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, харж асрах хүнгүй өндөр настан, эсвэл өөрсдийн боломжгүйгээс хамаарч ах,эгч, ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдардаг өрхүүдийг энэхүү хөтөлбөрт хамруулсан байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ