Хөвсгөл аймаг урт хугацааны хөтөлбөрөө баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 12-р хуралдаанаар “Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-ийг баталлаа.
Хөгжлийн хөтөлбөр нь хүний хөгжлийг дээдэлсэн үндэсний өв соёлоо хадгалсан, ногоон эдийн засаг, үйлдвэрлэл бүхий инновацийг дэмжсэн Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болох эрхэм зорилтын хүрээнд хүрээлэн буй орчинд ээлтэй, хүнлэг оюунлаг иргэдтэй, жаргалтай гэр бүлтэй хөгжсөн Хөвсгөл болох алсын харааг дэвшүүлжээ.
Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа салбар салбарын төлөөлөл бүхий ажлын хэсэг гарч 100 гаруй баримт бичгийг судaлж боловсруулж “Хөвсгөл хөгжил Форум-2”-ын үеэр хоймор нутгийн уугуул эрдэмтэн судлаач, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн УИХ-ын гишүүд, удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий 300 төлөөлөл хэлэлцсэн бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн баталлаа.
Б.Гантуяа