“Шинэ үеийн илгээлтийн эзэд” Халхгол суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-23 18:12:17
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, сургагч багш нараас бүрдсэн “Шинэ үеийн илгээлтийн эзэд” багийнхан тус аймгийн хамгийн алслагдмал сум болох Халхгол суманд ажиллаад ирлээ.

"Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Залуучууд өөрсдийн давуу талд тулгуурлан ур чадвар, арга туршлагаа бусдадаа хуваалцах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох, эерэг нөлөөлөл үзүүлэх замаар эх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах” зорилгоор тус ажлыг зохион байгуулжээ. Уг нөлөөллийн сургалтад тус сумын 200 гаруй хүүхэд залуус хамрагдав.

Гурван өдрийн сургалтаар ЕБС-ийн ахлах ангийнханд зориулсан “Мэргэжил сонголт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь” сургалт, уран зураг, хөрөг зургийн хичээл, “Эмэгтэйчүүдийн цаг”-аар “Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргууд, "Гэр бүлдээ хамгийн амттайг нь" сургалт, мэдээлэл, “Зүү ороох оёдол болон хөөрөгний даалин оёх арга” зэргийг заажээ. Түүнчлэн,  Халхгол сумын гуравдугаар багийн иргэн Даваасүрэн, Уул гуайн гэр бүлд туслах сайн дурын үйл ажиллагааг сумын залуучуудтайгаа хамтран зохион байгуулжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ