Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-07 17:04:20

Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд алслагдсан гэх тодотголтой Багануур дүүрэгт дугуйн зам барьж байна.

Тодруулбал, тус дүүргийн 2, 4, 5-р хороонд барьж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар өдгөө ажил хэрэг болж, оршин суугчид нь унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэв.

Дээрх 3 хорооны нутаг дэвсгэрт нийт 6.4 км авто зам, 5.2 км дугуйн зам барих бөгөөд замын нийт өргөн нь 17 метр юм. Үүнээс авто замын өргөн нь 7 метр, 2.4 метр  нь явган зам, 2 талдаа 2 метр бүхий ногоон байгууламж, 2 метрийн өргөнтэй дугуйн замтай байхаар зураг төсөл хийжээ. Одоогоор зам барилгын ажил ид өрнөж байгаа ба ирэх 11 дүгээр сард зам барилгын ажил дуусах гэнэ. Ирэх жил Багануурын уурхай хүртэлх 6 километр газар унадаг дугуйн зам нэмж барихаар зураг төсөл нь хийсэн байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд