Хамтран ажиллахыг Путин уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-17 09:48:47

АНТАЛЬЯ. /NHK/. Терроризмтой тэмцэхэд олон улс хамтран ажиллах хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уриалав.

Туркт болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа Путин хэвлэлийн бага хурал зарласан байна.

Тагнуулын тайлан болон терроризмын тухай мэдээллийг харилцан солилцох хэрэгтэй байгааг тэрбээр онцолжээ. Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд хамтран ажиллахыг Сирийн Засгийн газар болон босогчдын бусад бүлэглэлд ОХУ уриалж байгаа гэж мэдэгдээд, “Лалын улс”-тай тэмцэх ОХУ-ын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг АНУ, Европ, Саудын Арави, Турк, Иранд уриалсан байна.

Дүрвэгсдийн хямрал болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаагаар дамжуулан Украины хямралаас үүдэлтэй Өрнөдийн орнууд болон ОХУ хоорондын маргааныг зохицуулах хүсэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ