Явуулын амбулаторийн үзлэг Орхон суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Манай аймгийн хувьд жилд хоёр удаа хөдөөгийн тэр дундаа алслагдсан өрхийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийдэг уламжлалтай. Энэ удаагийн явуулын амбулаторийн үзлэг Орхон сумын Энхтал багийн Бүрэн толгойн хэсгээс эхэллээ. 1994 онд байгуулагдсан Энхтал багт 252 өрхөд 655 иргэн амьдарч байгаагийн 113 нь өндөр настан юм.
Явуулын үзлэгийн багт орсон дотор, зүрх судас, чих, хамар хоолой зэрэг нарийн мэргэжлийн зургаан эмч тус сумын алслагдсан айл өрхүүдээр орж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эмийн сан хандивлах юм байна. Тэр бүр аймаг сумын төв орж шаардлагатай эм, тариагаа авч чаддаггүй алслагдсан малчин өрхүүдэд эмийн сангийн үйлчилгээг ч давхар үзүүлэх аж.

Энэхүү явуулын амбулаторийн үзлэг дөрвөн сумын алслагдсан айл өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх ажээ.
Дашрамд 2017 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриаг гаргасан байдаг. Харин Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан алслагдсан айл өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийг зорилго болгон ажиллаж байна.

Л.Отгонбаатар