Зарим суманд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-29 21:51:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 29 нэгжид 47 дугаар долоо хоногт нийт 5678 хүн үйлчлүүлсэний 326 буюу 5,7 хувь нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 89,8 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 1,2 хувиар буурчээ.
Мөрөн суманд амбулаторийн үзлэгт  томуу 5,2 хувийг эзэлж байгаа бол Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Жаргалант, Тариалан, Төмөрбулаг, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдад амбулаторийн үзлэгт 10-аас дээш хувийг эзэлж байгаа гэнэ. Харин цэцэрлэгүүдийн хувьд ирц 78 хувьтай бол сургуулиудын хувьд 93,4 хувьтай байгаа ажээ. Хэдийгээр томуу, томуу төст өвчний дэгдэлт бага байгаа боловч эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ дулаан хувцаслах, шаардлагагүй бол олон хүн цугласан газраар явуулахгүй байх, өвдсөн бол сургууль цэцэрлэгт явуулахгүй, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх бол амны хаалт байнга зүүх зэргийг Эрүүл мэндийн газраас анхааруулан зөвлөсөөр байна.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ