Чөлөөт бүсэд “Шинэ наймаачин” хотхон сүндэрлэх болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 18:15:04

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь худалдааны чөлөөт бүсд “Шинэ наймаачин” хотхон байгуулах ёслолын шавийг өчигдөр тавилаа.

Энэ нь БНХАУ-аас Алтанбулаг худалдааны чөлөөт бүсд хийж буй анхны томоохон бүтээн байгуулалт аж. Энэхүү үйл ажиллагаа нь 8.3 сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх байгаа юм байна. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Урсгал зам” ХХК гүйцэтгэж байгаа аж. Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулагч улсуудын анхаарлыг татаж, хүлээлттэй байгаа компаниудыг хөдөлгөөнд оруулж эхлэх болно хэмээн ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид ярьж байв.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд