Мал тооллого маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улс орон даяар мал тооллого маргаа эхлэх гэж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс улс орон даяар мал тооллого эхлэх гэж байгаатай холбогдуулан мал тооллогын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сургалт зохион байгуулав. Сургалтанд тус аймгийн 126 багийн Засаг дарга нар хамрагдаж энэ жилийн мал тооллогын онцлог, юуг анхаарах талаар мэдээлэл зөвлөмж авлаа.
Энэ жилийн хувьд малчин, мал бүхий иргэдийн тэтгэврийн нас урагшилж буй учраас малчин иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор мал тооллогын маягт шинэчлэгдсэн гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу онцолж байлаа. Аймгийн Засаг даргын захирамжаар мал тооллогын ажлыг зохион байгуулах комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохыг томилсон байна. Мал тооллого энэ сарын 7-нд улс орон даяар эхэлнэ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 5089383 толгой мал тоолуулж улсдаа мал сүргийн тоо толгойгоор гуравт орсон ажээ.

Б.Гантуяа