Аймгийн ИТХ ирэх сарын 3- нд хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:34:44

Дундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж ИТХ- ын ээлжит 13 дугаар хуралдааныг ирэх сарын 3- ны өдөр товлолоо.

Эл хуралдаанаар 2015 он төсвийн тодотгол, аймгийн нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны үндсэн чиглэл, аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.

Мөн аймгийн 2016 оны төсвийн төсөлд өгөх аудитын дүгнэлт, 2016 оны төсвийн төсөл, аймгийн газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах тухай, урамшууллын журам батлах тухай болон аймаг, сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлыг баталгаажуулах тухай нийт 8 асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ