"Алтан говь" худалдааны төвийн урд талбайг тохижуулж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-07 14:45:32
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын найрамдалт харилцааны хүрээнд Эрээн хотын буцалтгүй тусламж, зуун хувийн санхүүжилтээр Сайншанд хотын “Алтанговь” худалдааны төвийн урд талбайг тохижуулж дуусчээ.
Барилгачид талбайг гэрэлтүүлэгтэй,  өндөр цамхагт цагтай, явган хүний зорчих тав тухыг хангасан өвөрмөц шийдлээр засварласан аж.
Сайншанд хотын нэрийн хуудас болсон энэхүү талбайг өмнө нь засварлаж байгаагүй бөгөөд энэ удаа хойд хэсэг буюу аймгийн Музейн өмнөх, урд хэсэг буюу тав, зургадугаар 58 айлын орон сууц хүртэлх томоохон талбайг хамруулж тохижуулсан байна. 
Талбайн нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 04-нд болж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон Эрээн хотын төлөөлөгчид, ард иргэдийн төлөөлөл оролцов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ