Баялаг бүтээгчдийг дэмжих салбар холбоо байгуулагдлаа

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:23:16

 Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, МАSS мэдээллийн агентлаг зэрэг газрууд хамтран “Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Уг уулзалт зөвлөлгөөнөөр аймаг орон нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг баялаг бүтээгчдийн төлөөлөл болох иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын төлөөлөл 67 хүн оролцон өнөөгийн хүрсэн амжилт, тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар зөвлөлдөж цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар уриалга гарган аймгийн удирдлагуудад хүргүүлэхээр болсон байна.

Зөвлөлгөөний үеэр аймагт  “Баялаг бүтээгчдийг дэмжих салбар холбоо”-г байгуулж 1 удирдагч, 7 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ үеэр зөвлөгөөнд оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гарган сурталчилжээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ