Малчид туршлага судлахаар явлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-11 21:27:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас малчдыг чадавхжуулах зорилгоор сум бүрийн төлөөлөл болсон 80 малчинг Булган, Улаанбаатар, Төв аймагт  туршлага  судлуулахаар явууллаа.
Малчид Булган аймгийн фермийн аж ахуй, Сонгино хайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Улаанбаатар хот орчмын фермийн аж ахуй, Булган аймгийн бяслагны төвийн үйл ажиллагаатай танилцах юм байна. Малчдыг  туршлага солилцох уулзалт болон сургалтанд хамруулснаар залуу малчид ахмад туршлагатай малчдаас суралцаж мал маллагааны арга сайжирч малчдын амьдрал дээшилнэ гэж үзэж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд энэ онд малжуулах хөтөлбөрийн хүрээнд 68 малчинд 270 сая төгрөгийн мал олгожээ.Туршлага судлах арга хэмжээний зардлыг малчдыг дэмжих хөтөлбөрөөс гаргаж байгаа аж.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ