Банкны тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-18 11:09:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр хоёр Ажлын хэсэг хуралдах хуваарьтай байна. 

Өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан үдээс хойш хуралдах аж. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг тус тус хуралдах юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ