Дархан-Уул аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Малчдын орлогын эх үүсвэр болсон малыг худалдан авах, зах зээлд нийлүүлэх замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, үйлдвэр байгуулан ажлын байр нэмэгдүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 40 хүнийг тогтмол ажилтай орлоготой болгож байгаа “Дархан Эрдэнэ” мах комбинат нээлтээ хийлээ.
Хүн амын нягтаршил ихсэх тусам хүнсний аюулгүй байдал энэ тэргүүнд тавигдаж байгаа энэ үед үйлдвэр ашиглалтад орж иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломжтой нэмэгдэж байгааг нээлтийн үеэр аймгийн засаг дарга онцоллоо.
Цаашлаад аймагт төвлөрөх татвар нэмэгдэх давуу талтай юм. Тус үйлдвэр нь өдөрт 100 толгой бод, 500 толгой бог малыг төхөөрөх хүчин чадалтай, мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, зориулалтын өрөө, мах хадгалах агуулахтай ажээ.
Дархан-Уул аймаг нь цөөн малтай аймгуудын тоонд багтдаг, өвөлжилт хүндэрч магадгүй энэ үед махны үйлдвэр ашиглалтанд орсноор малчид өвлийн эрсдэлийг хохиролгүй давах, амьд мал нийлүүлэх боломж нээлттэй болж байгаа юм.

Л.Отгонбаатар