"Шинэ Мөрөн" худалдааны төв нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2 давхар Шинэ Мөрөн худалдааны төв нээлтээ хийлээ. Тус төвд 380 иргэн хүнс, барааны үйлчилгээг иргэдэд хүргэх юм. 2013 онд анх нэг давхар худалдааны төв байхаар зураг төсөв нь хийгдсэн боловч дараа жилээс нь хоёр давхар болгохоор төлөвлөж хөрөнгө мөнгөний санхүүжилтийн улмаас 4 жилийн нүүрийг үзсэн шинэ оны босгон дээр ашиглалтад орлоо.
Тус төвийн нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, гүйцэтгэгч Ган компаний хамт олон болон Мөрөн сумын иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөрөн суманд Шинэ Мөрөн худалдааны төв ашиглалтанд орсноор олон жил зах дээр гадаа халуун, хүйтэнд зогсч ажилладаг иргэд тохилог дулаан орчинд ажиллах боломж бүрдэх төдийгүй иргэд шороо тоосгүй тохилог дулаан стандартын орчинд үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Тус төвд аймаг орон нутгийн онцлогийг харуулсан гадна дотны аялагч, жуулчдад зориулсан Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалах тодорхой цэгийг ажилуулах ажээ.

Б.Гантуяа