Хятадын Коммунист нам дотоод мэдээллээ нийтэд дэлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-26 12:53:10
БЭЭЖИН. /ТАСС/. Ард түмэндээ нээлттэй байхын тулд Хятадын эрх баригчид түүхэндээ анх удаа Хятадын Коммунист намын /ХКН/ дотоод мэдээллийг нийтэд дэлгэх тухай журам баталсныг “Шиньхуа” агентлаг мэдээлэв.   
 
Уг журмын дагуу ХКН-ын улс төрийн дотоод чиг шугамын өөрчлөлт болон Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болоход чиглэсэн үндэсний арга хэмжээг боловсруулах үйл явцыг дотоодын болон олон улсын байгууллага ажиглан харах боломжтой болж байгаа аж.

Шинээр баталсан журам нь намын бүх шатны хороодын мэдээллийг олон нийтэд хүргэж, Хятадын дээд албан тушаалтнуудын авлига болон сахилгын зөрчилтэй илүү үр дүнтэй тэмцэхэд ач тусаа өгнө гэж албаны хүмүүс найдаж байгаа аж.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ