Эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгөөр барьж буй барилгын ажлыг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр салбартаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусаагүй ХӨСҮТ-ийн III шатлалын лабораторийн барилга, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Сумын эрүүл мэндийн төвийн барилга, Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн 50 ортой барилга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төв зэрэг 13 барилга байгаа аж.
Үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ тэрбээр мэдэгдэв.
Ж.Болор
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
10 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
10 цаг