Эрт илрүүлгийн үзлэгийг байгууллагууд үл ойшоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:30:59

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хорт хавдрын эрт илрүүлгийн аян үргэлжилж байна.

Булган аймгийн Эрүүл мэндийн газраас эрт илрүүлгийн аяны ач тус нэртэй мэдээллийн ажлыг албан байгууллагуудаар хийж байгаа. Гэвч ихэнх байгууллагууд маань цаг гаргаж өгөхгүй, ажлын дараа гэж хойш тавиад байгааг эрүүл мэндийн газрын мэргэжилтэн мэдээллээ. Өнөөдрийн байдлаар чихрийн шижингийн шинжилгээнд 13186 хүн хамрагдахаас 6246 хүн буюу 47,4 хувьтай хамрагдаад байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд 3261 хамрагдахаас 1090 буюу 33,4 хувь, хөхний хорт хавдрын шинжилгээнд 18913 хамрагдахаас 2345 буюу 12,4 хувьтай хамрагдаж байна. Аян 11 сарын 19 хүртэл үргэлжилнэ.

П.Батням

Холбоотой мэдээ