Чуулганы хуралдаанаар 19 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 07:05:47

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 19 асуудал хэлэлцэх тов гарчээ.

Хуралдааны эхэнд зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.  Мөн Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг асуудал хэлэлцэх асуудлын дараалалд байгаа юм.

Түүнчлэн иргэдийн хамгийн их анхаарлыг татаж буй Хамтын тэтгэврийн тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл болон Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн, Р.Бурмаа нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн, Су.Батболд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн, О.Баасанхүү нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуулийн төслүүд хуваарьт багтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ