Төрийн дээд одон медалиар 38 иргэн энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-28 19:09:44
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 87 дугаар зарлигаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 38 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр шагналаа.

Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Алтан гадас одонгоор 14, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 хүн тус тус шагнуулж, энгэрээ мялаалаа.

Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батболд, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Алтантуяа, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон бусад удирдлагууд  гардуулж, баяр хүргэлээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ