Сэлэнгэ сум гэрэлтүүлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 08:42:22

Булган аймгийн Сэлэнгэ сум энэ өвөл гэрэлтүүлэг тавиулахаар тендэр зарлалаа.

Сэлэнгэ сумын төвийн зам буюу 2 км замыг гэрэлтүүлэгтэй болгохоор зорьж байгаа юм. Уг тендэрт оролцогчид нь  тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг,  түргэн хөрвөх чадвартай, хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь  15 сая төгрөг байх ёстой юм байна. Мөн сүүлийн 1 жилийн санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа бэлдэж ирүүлэх, тендэрийн хамт багц бүрийн төсөвт өртөгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендэрийн баталгааг мөн  ирүүлэх гэх зэрэг хуулийн хүрээн дэх шаардлагуудыг биелүүлэх ёстой юм байна. 

Сэлэнгэ сум аймгийнхаа гэрэлтүүлэггүй хэдэн сумын тоонд ордог юм. 

П.Батням

Холбоотой мэдээ