Шинэ оны босгон дээр 40 гаруй хүн төрийн одон медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-02 13:31:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, Шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан 40 гаруй хүнийг төрийн одон медалиар шагналаа.                                                       Төрийн захиргаа, боловсрол соёл, эрүүл мэнд, хууль эрх зүй, биеийн тамир, спорт, хөдөө аж ахуй, тээвэр зам, цахилгаан холбооны салбарыг орон нутагт хөгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан 44 иргэнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цэргин гавъяаны одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг одон медалиар шагнасан юм. Шинэ оны босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж, эрхэм хүндтэй шагналын эзэн болсон хүмүүст аймгийн удирдлагууд баяр хүргэлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ