Д.Трамп: Надад ч гэсэн цөмийн товчлуур бий
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ АНУ-д хандан “Манай улс АНУ-д цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсгүүдтэй болсон. Цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна. Дарахад хэзээд бэлэн” гэж хэлсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Надад ч гэсэн цөмийн зэвсгийн товчлуур бий” хэмээн "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Д.Трамп мэдэгдэхдээ “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан цөмийн зэвсгийн товчлуурыг дарахад хэзээд бэлэн гэж мэдэгдсэн байна. Харин надад түүнийхээс хавьгүй илүү хүчирхэг цөмийн зэвсгийн товчлуур бий. Мөн миний цөмийн зэвсгийн товчлуур ажилладаг юм шүү гэдгийг түүнд хэн нэгэн нь дамжуулж өгнө үү" гэжээ.

Э. Аянзаяа