Чингэлтэй дүүрэг 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-01-03 15:10:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүрэг 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгож байгаагаа зарлалаа.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү зорилтыг дэвшүүлж байгаа аж. Жилийн ажлын хүрээнд өрх бүрт эрүүл мэнд, боловсрол, спорт, урлаг соёлын чанартай хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажилтай орлоготой болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг тэгш бүрдүүлэх чиглэлээр салбар бүрийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг тусган, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Холбоотой мэдээ