УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-05 16:33:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж АН-ын бүлгийн гишүүдээс асуулт асууж, тайлбар авсны дараа УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг түр завсарлуулав. Учир нь зарим байнгын хороо хуралдаж байгаа тул тэдгээр хуралдааныг дууссаны дараа үргэлжлүүлэн хуралдах нь.

Тодруулбал, чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан саналыг тусган уг тогтоолын төслийг байнгын хороодын хуралдаанаар дахин ярилцаад чуулганы хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Энэ дагуу байнгын хороод хуралдаж байна.  
Б.Туул
Холбоотой мэдээ