“Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номыг түгээхийг шүүх хориглоно гэдэгт итгэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-09 11:17:57
НЬЮ-ЙОРК. /ТАСС/.  Зохиолч Майкл Волффын “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” нэртэй номыг түгээхийг шүүхийн шийдвэрээр зогсоож чадахгүй. Цагаан ордны хуульчид ийм шийдвэр гаргуулахыг оролдож байна" хэмээн “Макмиллан” хэвлэлийн газрын дарга Жон Саржент мэдэгджээ. Цагаан ордонд ажиллаж байсан Стив Бэнноны “Макмиллан” хэвлэлийн газрын охин компани болох “Henry Holt and Co.” компанийн хэвлэн нийтэлсэн уг номонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний ойрын хамтрагчдыг шүүмжилсэн бөгөөд Д.Трампын талаарх таагүй баримтуудыг дурдсан байдаг байна.

“Макмиллан” хэвлэлийн байгууллагын ажилтнуудын “Ассошиэтэд Пресс” агентлагт дамжуулсан захидалд “номыг эргүүлэн татахыг Америкийн нэг ч шүүх зөвшөөрөхгүй” хэмээн Ж.Саржент онцлон тэмдэглэсэн байна. Харин Д.Трампын өмгөөлөгч Чарльз Хардер зохиолч М.Волфф болон түүний номыг хэвлэсэн “Henry Holt and Co.” хэвлэлийн байгууллагад хандан “хэвлэхээ даруй зогсоож, номыг болон түүний хэсгүүдээс, агуулгаас нь цаашид хэвлэн нийтлэх, түгээн дэлгэрүүлэхээс зайлсхийхийг” шаардсан агуулга бүхий захидал илгээж байсан талаар “Вашингтон Пост” сонин өмнө нь мэдээлж байсан юм. Ж.Саржент ойрын хугацаанд энэ шаардлагад хариу илгээх бодолтой байгаа аж.

Д.Трамп уг номын зохиогчийг фэйсбуук хуудсаараа дамжуулан “уйтгартай,  худал хуурмагаар дүүрсэн номоо борлуулахын тулд түүх зохион бодож олсон дүүрсэн азгүй амьтан” гэж тэмдэглэсэн байна. 
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ