Малчид гадаад зах зээлд ноолуураа гаргах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-09 18:53:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрчим омгийн ямаа ноолуурын чиглэлийн “Эрчим хар ямаа" үүлдэр болон батлагдаж малчид гадаад зах зээлд ноолуураа гаргах боломж бүрдлээ.
Төмөрбулаг сумын Эрчмийн нурууны өвөр, Бүгсийн голын сав нутгаар дээр үеэс нутгийн иргэд хар хөх зүсмийн ноолуур сайтай ямаа өсгөн үржүүлж иржээ. Нутгийн шилдэг омгийн энэ ямаан сүрэгт шилэлт, сонголт хийж үржүүлсний үр дүнд Эрчим гэдэг ноолуур сайтай шилмэл сүрэгтэй, ямааны үржлийн ферм бий болсон гэдэг. Эрчим омгийн ямааны үндсэн ашиг шим нь ноолуур юм. Нас гүйцсэн бүдүүн ухнын ноолуурын гарц  459 гр, эм ямаа 387 гр, борлон ухна 354 гр, охин борлон 367 гр байгаа нь судалгаагаар тогтоогдсон ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ