Тунис улсад эсэргүүцлийн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-09 19:40:14

 

ТУНИС. /РИА Новости/.  Тунис улсын хэд хэдэн хотод төсвийн тухай шинэ хуулиар үнэ өсч, татвар нэмэгдэхээр болж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна.   

Алжиртай залгаа хилээс холгүй орших Тунисын баруун хойд нутгийн Сакие Сиди Юсеф хотод ажилгүйчүүд жагсаал цуглаан хийжээ. Ажил эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн маш хүнд байдалд байгаа хил орчмын бүс нутгуудыг хөгжүүлэх шаардлагыг жагсагчид тавьсан байна.
 
Эль-Кеф хотод ажлын байр гаргаж өгөх шаардлага тавьсан ажилгүйчүүд болон залуучууд гудамжинд гарч жагсчээ. Түүнчлэн Тунисын баруун хойд нутгийн Кассерин муж болон Тунисын нийслэл хотод шатахууны үнэ өссөн болон татварыг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал болсон байна.  
 
Тебурба хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр нэг хүн амь үрэгдсэн тухай Тунисын телевизийн Nessma суваг тус улсын эрүүл мэндийн яамны мэдээллийг иш татан мэдээлэв. Түүнчлэн жагсаалын явцад аюулаас хамгаалах албаны 5 ажилтан бэртэж гэмтсэн байна.
 
 
                                                                                                                                                                 Э. Аянзаяа 
 
Холбоотой мэдээ