Зөөврийн компьютерийн хамт сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН"Шинэ зууны боловсрол" төслийн хүрээнд ирсэн зөөврийн компьютерийг Булган аймгийн бүх багш нарт гардуулан өгсөн.
Мөн зөөврийн компьютерийн хамтаар Булган сумын нэг болон хоёрдугаар сургуулийн бага ангийн заах аргын нэгдэлд зургийн аппарат, олон үйлдэлтэй хувилагч, проектор, проекторын дэлгэц зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг засаг дарга бэлэглэлээ. Булган аймгийн засаг дарга ЕБС – ийн бага боловсролыг дэмжих "Хамтдаа хөгжье" хөтөлбөрийн хүрээнд бага боловсролыг ивээлдээ авсан бөгөөд дээрх хэрэглэгдэхүүний төсөв засаг даргын нөөцөөс гарч байгаа юм байна.
П.Батням