Замын цагдаа нар хар тамхитай тэмцэхэд суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас Замын цагдаагийн алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хойшлуулшгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг болон энэ тухай шинээр батлагдан мөрдөж буй хуулиудад хэрхэн заасан талаар мэргэжлийн албаныхан хичээл зааж буйгаараа онцлог. Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболд “Замын цагдаагийн албаны алба хаагчид энэхүү сургалтад хамарснаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд ихээхэн дэмжлэг болно” гэв.