Иргэн Б.Дашзэвэгийн хэргийг ирэх лхагва гарагт шүүнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн Б.Дашзэвэг өнгөрөгч 10 дугаар сард бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдон, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгвэл түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал энэ сарын 17-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ.
Б.Дашзэвэгийн биеийн байдал муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэснийг Шүүхийн олон нийттэй харилцах хэлтэс мэдээлсэн. Ирэх лхагва гарагт болох шүүх хурлаар энэ хэргийг шийдвэрлэх юм байна.
Ж.Батсайхан