6 настай хүүг дайраад зугтсан жолоочийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-16 17:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаан настай хүүг дайрч гэмтээн, ослын газраас зугтсан жолоочийг Замын цагдаагийн албанаас эрэн сурвалжилж буйгаа зарлав.
Осол өнгөрөгч оны 8 дугаар сарын 14-нд Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл”, “Гангар хотхон”-ны дунд талын замд буюу 170 дугаар байрны дэргэд болжээ. Таван сарын өмнө “Тоёота приус” маркийн машинд мөргүүлж, хүзүү болон нуруундаа хүнд гэмтэл авсан Б.Мөнх-Эрдэнэ хүүгийн бие одоог хүртэл сайжраагүй хүнд  хагалгаанд орохоор  болжээ. Хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр осол гаргаж, хэргийн газрыг орхин явсан улсын дугаар нь тодорхойгүй, “Тоёото приус” маркийн автомашины жолоочийг орон даяар эрэн сурвалжилж байна.  Тухайн үед ослыг харсан гэх гурван эмэгтэйг Замын цагдаагийн албатай яаралтай холбогдож, мэдээлэл өгөхийг тус албанаас хүсэв.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ