Замын цагдаа нар амиа хорлохыг завдсан иргэнийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-18 12:38:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөнийг зохицуулдаг цагдаа нар амиа хорлохыг завдсан иргэний амийг аварсан явдал болов.
Орхон аймгийн Говил баг, Вокзалын нэгдүгээр байрны дөрвөн давхрын тагтан дээрээс иргэн С нь согтуугаар амиа хорлох  гэж байсныг үүрэг гүйцэтгэж явсан цагдаа нар таарч  үйлдэл дээр нь  таслан зогсоожээ. Орхон аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Зоригтбаатар, олон нийтийн цагдаа О.Буд нар ийнхүү  иргэн С-ийн амь насыг нь аварчээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ