Орон нутагт ажиллаж буй АТГ-ын ажлын хэсэг 160 орчим албан тушаалтныг сургалтад хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-18 14:08:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж сургалт зөвлөгөө өгч байгааг бид өмнө мэдээлсэн. Тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг  Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн  дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Булган аймагт ажиллаж байна. Дээрх аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Засаг даргын харьяа агентлаг, мөн сумын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах эрх бүхий 20 гаруй албан тушаалтан, тус аймгийн нийтийн албан тушаалтан 160 орчим мэдүүлэг гаргагч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гаргадаг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар болон мэдүүлэг гаргагчийн үүрэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, хариуцлагын тогтолцоо, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт, хуулийн хугацаа, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, арга зүйн заавар зөвлөмж өгч  байна.
Сургалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд мэдүүлгийн цахим системийн үйл ажиллагаа, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын үүрэг хариуцлага болон ялангуяа сумдын ИТХ-ын төлөөлөгчдөөс мэдүүлэг гаргуулан авахад хүндрэлтэй байдаг талаар дурдаж харилцан санал солилцов. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 65 мэдүүлэг гаргагч, байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 3 албан тушаалтан, Булган аймгийн нийт 156 мэдүүлэг гаргагч албан тушаалтан, мөн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 50 албан тушаалтныг хамруулан 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэхэд анхаарах асуудал, байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтануудаас анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгуулж, тэдний сонирхсон асуултад хариулж холбогдох зөвлөмжийг өгч ажиллаж байгааг АТГ-ын ХМОНХ-ийн комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ