Эх оронч найрагчдын нэрэмжит яруу найргийн наадмын бүртгэл маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-18 16:06:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж, Монгол Улсын төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбар  агсны нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно. "Сод Монгол групп" ХХК-ийн санаачилсан энэ наадмын бүтээлийг бүртгэх хугацаа энэ сарын 19 буюу маргааш дуусна. Тэргүүн байрын шагнал нь цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байр цом, 5 сая төгрөг, гуравдугаар байр цом, номоо хэвлүүлэх эрхтэй болох юм. Наадмын нэгдүгээр шатны бүтээлийг цахим хуудсаар бүртгэн хүлээн авч байна. Цахим хуудсын хаягаар "Эх дагина Дондогдуламын үйл хэрэг, эрдэм чадал, нэрээр тус тус нэрлэсэн анагаах ухааны увидас олны дунд түгсэн сэдэв"-ээр эхний шатны уралдаанд оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтад тэнцсэн уран бүтээлчид эх орны сэдвийн хүрээнд хоёр, гуравдугаар шатанд уралдах юм байна. Уралдаанд идэвхтэй оролцохыг яруу найргийн наадам зохион байгуулах комиссоос мэдээлж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ