Шинэ Зеландын төрийн далбааг солих санал асуулга эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
amgalan@montsame.mn
2015-11-20 11:15:10

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландын төрийн далбааг солих эсэхийг шийдэх бүх нийтийн хоёр санал асуулгыг эхнийх нь өнөөдөр эхэллээ. Уг санал асуулгад оролцох хүсэлтэй гурван сая гаруй хүн тусгай бүртгэлд хамрагдсан байна.

Баасан гарагт болон ойрын өдрүүдэд тэд төрийн шинэ далбааны таван хувилбар болон “Хэрэв Шинэ Зеландын далбааг өөрчлөх бол та аль хувилбарыг нь сонгох вэ?” гэсэн асуулт бүхий саналын албан ёсны хуудсыг шуудангаар хүлээн авах аж.

Саналын хуудсыг 12 дугаар сарын 8-ны өдөрт багтаан бөглөж, буцааж илгээх ёстой байна. Бүх нийтийн эхний санал асуулгын дүнг 12 дугаар сарын 15-нд зарлана. Хоёр дахь санал асуулгаар шинэ зеландчууд эхний санал асуулгаар олонхын санал авсан төрийн далбаа болон тус улсын одоогийн далбаанаас аль нэгийг нь сонгох ёстой.

Хэдийгээр бүх нийтийн санал асуулга явуулах сонирхолтой байгаа боловч Шинэ Зеландын оршин суугчдын дийлэнх нь одоогийн төрийн далбаагаа хэвээр авч хүсэлтэй байна. Тус улсын төрийн далбааг 1902 онд албан ёсоор баталж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ