Цэргийн үүрэгтний бүртгэл хийлгээгүй бол 100 мянгаар торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-18 17:42:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлд цэргийн үүрэгтний бүртгэл хоёр хоногийн дараа дуусах  гэж байна. Энэ сарын 04-20-ны өдрийг дуустал ажлын өдөр 8 цаг 30 минутаас 19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00 цагаас 18.00 цагийн хооронд дүүргийн хороодын  Засаг даргын ажлын байранд бүртгэлийг  зохион байгуулж байгаа.
17 хоногийн хугацаатай бүртгэл нийслэлийн хэмжээнд  80.7 хувьтай байгааг НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ. Дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар 76,7, Чингэлтэй 79,8, Баянзүрх 82,6, Баянгол 77,4, Хан-Уул 83,1,  Сонгинохайрхан 77,8, Налайх 80,9, Багануур 87,3, Багахангай 80,7 хувийн явцтай байна. Үлдсэн хугацаанд бүртгэлээ хийлгээгүй иргэдийг Зөрчлийн хуулийн дагуу 100,000 төгрөгөөр торгоно гэж дүүргийн бүртгэлийн комиссоос мэдээлэв.  

Ж.Батсайхан


 

Холбоотой мэдээ