Даатгалын үйлчилгээг нэг цэгээс хүргэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-18 20:47:37
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Эс ти ди компани санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны зөвшөөрөлтэй даатгалын компаниудтай харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын нэг цэгийн үйлчилгээ “Дэвжих зууч” салбарыг нээж иргэдэд даатгалын үйлчилгээг нэг цэгээс хүргэж эхэллээ.

Дэвжих зууч салбар нь интернэтэд шууд холбогдсон бөгөөд иргэн даатгалын бүх компаниудын танилцуулгыг харж нэг дороос харж сонголтоо хийх боломжтой гэнэ. Мөн өөрийнхөө хийгдсэн даатгалыг интернэтээр шалгаж болох аж. Мөрөн сумын хэмжээнд даатгалын 10 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Авто тээврийн төвд ирж байгаа жолооч нарыг булаацалдан, хоорондоо өрсөлдөн ажилладаг байсан цаг ард үлдэж тохь тухтай орчинд нэг цэгээс даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ.

Б.Гантуяа 
Холбоотой мэдээ