Аймгийн Засаг дарга зарим иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-20 14:01:46
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 7 хоног бүрийн баасан гарагт 15.00 цагаас иргэдтэй ганцаарчилж уулздаг уламжлалтай. Энэ дагуу /2018.01.19/ 20-н иргэдтэй уулзаж зарим тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна.

Иргэд олон асуудал хөндөж санал бодлоо илэрхийлж байснаас шийдвэрлэсэн асуудлыг онцолбол орон гэргүй өрх толгойлсон эмэгтэйг түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамруулах, 18 дугаар багт оршин суудаг өндөр настанд түлээ нүүрс олгох, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр, дээвэр засварыг тухайн байрны иргэдтэй хамтран тохилог хороолол төслийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Иргэд ажлын байр, хүнсний талонд хамрагдах, түлээ нүүрсний тусламж авах, тэмцээн уралдааны зардал, газар, орон сууцны дээвэр засвар, орцны засвар зэрэг асуудлыг хөндөж байсан юм.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ