Завхан суманд 1000 гаруй мал зүй бусаар хорогдоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Завхан суманд мал бэлчээрлэх өвсгүйгээс болж зудархуу нөхцөл байдал үүсээд байна. Өнгөрсөн зун тус суманд Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Ховд аймгийн Дөргөн сумын малчид ирж зуссан байна. Ингэснээр гарсан жаахан өвсийг нь мал иджээ. Энэ жил тус сум 130-аад мянган толгой мал тоолуулсан байна.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Завхан сумын малчдын 50 орчим хувь нь Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин сумын нутгаар отор нүүдэл хийж яваа аж. Харин сумандаа 70-аад мянган мал үлдсэнээс одоогоор 1000 гаруй мал зүй бусаар хорогдоод байна. “Малчид маань энэ жил 200 гаруй тн өвс, 100-гаад тн тэжээл бэлтгэсэн. Одоо нэмж аймгаас 100-гаад тн тэжээл, 70 тн өвс өгөөд байна. Сумын төвд байгаа малаа босоогоор нь тэжээж байгаа. Ойрын өдрүүдэд шөнөдөө -43 хэм, өдөртөө -35 хэм хүйтэн байна. Өөр сумын мал манайд өвөлжихгүй байгаа. Хонь, ямаа хээл их хаяж байна. Мөн төлөг хүйтэнд их дарагдаж үхлээ. Өнгөрч буй долоо хоногт 45 хэм хүрч хүйтэрснээс болж малын зүй бусын хорогдол их гарлаа” хэмээн Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг мэдээллээ.

Б.Батхүү