Хөвсгөл аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-20 21:35:22
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн үйлдвэрлэлийн салбарт 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх онтой харьцуулахад 10 хувиар нэмэгджээ. Аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд “Хөвсгөлийн  брэнд” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд аймаг орон нутгаас дэмжин ажиллаж байгааг Засаг дарга Л.Ганболд онцлов.
Тус  аймгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгч 445 аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийтдээ 808 хүн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт 713 хүн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд жилд дунджаар 2220 тонн талх, нарийн боов, 59,4 мянган тонн гурил, 23,6 мянган тонн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж мах, сүүний салбарт хоногт үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр 1000 бог болон 250 бод мал нядлах үйлдвэрлэл, мөн хоногт 2000 литр сүү боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал суурилуулан ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа
 
 
 
Холбоотой мэдээ