Багш, сурагчдад 1551 компьютер олголоо

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:22:59

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын багш нэг бүрийг зөөврийн компъютертай болгох зорилт тавьсан.

Улсын хэмжээнд нийт 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгоод байгаа юм.

Үүнээс Өвөрхангай аймгийн 29 сургуулийн багш нарт 1109, сургалтын танхимд 442, нийт 1551 зөөврийн компъютерийг олгоод байна. Компъютерийг 2014-2015 оны хичээлийн жилийн статистик мэдээлэлд тулгуурлан Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А448 тушаалаар олгож байгаа ба ZTE ХХК-иас нийлүүлж байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ