Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-24 13:59:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр үдээс хойш 15 цагаас тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм-улс төр, эдийн засаг болон цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийхийн зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсох юм. Төрийн тэргүүн өмнө буюу энэ сарын 14-21-ний өдөр нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн.

Орон нутагт хийж буй түүний уулзалт энэ сарын 24-28-ны өдөр үргэлжилж нийт 5 аймагт ажиллах юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ