"Хүмүүн" дунд сургууль "Хүмүүн бичиг" сонины захиалгаар аймагтаа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-01-24 22:55:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/ МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины нэгдүгээр улирлын захиалга явагдаж, Зуунмод сумын үндэсний лаборатори “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн сурагчид 204 ширхэг сонин захиалж, захиалгын тоогоор аймагтаа тэргүүлэв.

Г.Баяржаргал багштай 7ё, 6д, Б.Отгонсүрэн багштай 9а, н.Бадамгарав багштай 9б, Э.Чулуунцэцэг, н.Даваасүрэн багштай монгол хэлний ангийн сурагчид хоёрдох жилдээ “Хүмүүн бичиг” сонин ангиараа захиалан уншиж байна.

"Монгол бичиг бол манай сургуулийн брэнд юм. Манай сурагчдын 70 хувь нь монгол бичгээр сайхан бичдэг. Хавар ангиудын дунд монгол бичгийн уралдаан зарлаж, түүгээрээ үзэсгэлэн гаргадаг. Тэндээс сайхан бичигтэй анги хамт олон, сурагчийг сургуулиас шалгаруулж, шагнаж урамшуулдаг" гэж “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн ахлах менежер П.Даваахүү хэлэв.

Тус сургуулиас монгол бичгээр гаргасан амжилтуудаас дурдвал “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд З.Отгонсүрэн багштай 9а анги хоёрдугаар байр эзэлсэн бол энэ жил аймгийн “Сайхан бичигтэн” хамт олноор Г.Баяржаргал багштай 7ё анги шалгарч байжээ.

"Хүмүүн" дунд сургууль 40 багш, үүнээс монгол хэлний долоон багштай, 23 ажилтан, 6-9 ангийн нийт 748 сурагч сурагчидтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна. 

 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ